МАМБХ
MN EN

METSIM – баяжуулалтын процессыг загварчлах программын сургалт

МАМБХолбоо /Удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямдаваа, Н.Буян-Өлзий/-ны зүгээс МУ-ын Зөвлөх инженер Г.Даваацэрэнтэй хамтран "METSIM -Баяжуулалтын процессын загварчлалын программын сургалт"-ыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Эрдэнэс ҮТП" ХХК, "Булжих Минерал Майнинг" ХХК-ийн инженер техникийн ажилтнуудад нийт 10 цагийн онлайн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг доорх агуулгын хүрээнд зохион явуулав. Үүнд:

METSIM программын тухай
Энгийн загварчлал үүсгэх (Бутлах)
Бутлалт-Нунтаглалтын схемийн загварчлал
Бутлалт-Нунтаглалтын загварчлалын үргэлжлэл
Бутлалт, Нунтаглалтын энгийн загвар, масс балансын тооцоог гүйцэтгэх
Флотацийн технологийн схемийн загварчлал
Флотацийн технологийн схемийн загварчлал (үргэлжлэл)
Зэс-Молибдены баяжуулалтын схемийн загварчлал (Бутлалт + флотаци)
Гравитацийн процессын загварчлал
Гравитацийн процессын загварчлал (үргэлжлэл)
Баяжуулалтын процессын бэлэн загварчлалуудын жишээнүүд
Гидрометаллургийн процессын загварчлал
Зэсийн исэлдсэн хүдрийн SX/EW технологийн энгийн схемийн масс баланс
Алтны үндсэн ордын хүдрийг цианжуулах CIP технологийн схем загварлах
Химийн процессуудын загварчлал ба автомат удирдлагын системийг METSIM -д ашиглах
METSIM программд дулааны процессыг (хайлах үйлдвэр, шохой шатаах г.м.) загварчлах боломж
METSIM программ дээр ажиллах практик хичээл

Энэхүү сургалтыг сонирхсон хувь хүн, албан байгууллагууд 99058715, 99080676 утсаар болон mmpa@mmpa.mn имэйлээр бидэнтэй холбогдох боломжтой юм.

Latest News